"Сүхбаатар аймаг Өчигдөр-Өнөөдөр-Маргааш" сэдэвт уралдаан зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийнхаа өнгөрсөн түүх, өнөөгийн хөгжил дэвшил, хүрсэн амжилт, түүний ирээдүйн тухай иргэд, хүүхэд багачуудынхаа санал бодлыг харьцуулан сонсох зорилгоор “Сүхбаатар аймаг Өчигдөр-Өнөөдөр-Маргааш” сэдэвт эсээ бичлэг, гэрэл зураг, видео бичлэгийн уралдааныг зарлажээ.
Оролцогчид аймгийнхаа хөгжил дэвшлийн талаар өнгөрсөн үеийг өнөөгийн хөгжилтэй харьцуулан бүтээн байгуулалт, барилга байшин, хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж, зэм тээвэр, байгаль орчин, соёл иргэншил, хүний хөгжил гээд бүхий л салбар, цар хүрээг хамруулж бүтээлээ туурвиж болно.
Ерөнхий зохион байгуулагчаар Сүхбаатар аймгийн ЗДТГ, баруун-Урт сумын ЗДТГ, хамтран зохион байгуулагчаар аймгийн Боловсрол соёлын газар ажиллаж байна.
Шалгарулалт 2016 оны 3 сарын 23-ны өдөр болно.
Т. Одончимэг