Иран нефтийн олборлолт, экспортоо нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-03-10 13:19:58

ТЕГЕРАН. /IRNA/. Энэ сарын 21-нээс эхлэн түүхий нефтийн олборлолтоо нэмэгдүүлж, өдөрт дөрвөн сая торх болгоно гэж Ираны Нефтийн дэд сайд Рокноддин Жавади мэдэгдэв.

Нефтийн экспортын хэмжээг өдөрт 1800000 торх болгоно гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, хориг арга хэмжээний дараа үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь нефтийн аж үйлдвэрийн гол механизм байх бөгөөд үүнийг Эдийн засгийн хөгжлийн зургадугаар таван жилийн төлөвлөгөөнд /2016-2021/ тусгасан гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

関連ニュース