Булгийн эхийг хашиж хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-10 17:02:53

Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг дахь Сайн булгийн эх бохирдож, хүн, малын ундны усны аюулгүй байдал алдагдахад хүрсэн байна.

Иймээс Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны хамт олон 126 метр квадрат газрыг цэвэрлэж, хашиж хамгаалжээ.

Тус захиргааны хамт олон Жаргалант багийн нутаг дахь Довон булгийн хоёр эхийг мөн цэвэрлэж, 120 м квадрат газрыг шургаагаар хашиж хамгаалсан байна.

Увс аймаг Б.Батхүү

 

関連ニュース