Солонгосын 22 иргэнийг Японд дахин зорчихыг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-14 14:11:26

ТОКИО. /Koyodo/. Солонгос иргэдийн холбоонд /“Чонрён”/ хамаатай, Японд оршин суудаг 22 иргэнийг Токиогийн эрх баригчид Умард Солонгост зорчсоныхоо дараа Японд дахин зорчихыг хориглосон хүмүүсийн жагсаалтад оруулсан байна.

“Чонрён” байгууллагын удирдлагуудын төлөөлөгчдөөс гадна уг жагсаалтад Умард Солонгосын пуужингийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд оролцдог байж магадгүй хэд хэдэн эрдэмтэн, инженерүүдийг оруулсан байна.

Тавдугаар сард товлосон Солонгосын Хөдөлмөрийн намын 36 жилд анх удаа зохион байгуулах гэж буй их хурлын өмнө Солонгос иргэдийн холбоо амаргүй хүнд байдалд орно гэж Японы Засгийн газар үзэж байгаа аж. "Чонрён"-ы удирдлагууд ихэвчлэн иймэрхүү чухал арга хэмжээг тохиолдуулан Пхеньянд очдог байна.

Д.Жаргал

 

 

関連ニュース