М.Помпео Ханой хотод хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-26 12:20:31

ХАНОЙ. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болохын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Вьетнамын нийслэл Ханой хотод хүрэлцэн иржээ.


Хоёр улсын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 27-28-нд болно. АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапурт өнгөрсөн оны 6 дугаар сарын 12-нд болсон билээ. Энэ уулзалтын дүнд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад бэлэн байгаагаа БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдсэн юм.


Хоёр дахь уулзалтаас Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар бодитой алхмуудыг авч хэрэгжүүлэх тухай илүү тодорхой тохиролцоонд хүрнэ гэж хоёр улсын удирдагчид найдаж байна. 

関連ニュース