Улаанбаатар хотын инфляци 5.9 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-09-17 17:23:46

Монгол банкны мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт 8 дугаар сарын эцэст өмнөх сараас 102.4 тэрбум төгрөгөөр буюу 1.04 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 171.6 тэрбум төгрөгөөр буюу 1.7 хувиар буурч, 9964.4  тэрбум төгрөгт хүрсэн байна.

Харин жилийн инфляци  өнгөрсөн 8 дугаар сард улсын хэмжээнд 6.6 хувь, Улаанбаатар хотод 5.9 хувьтай гарчээ. Суурь инфляци 8 дугаар сарын байдлаар жилийн 7.2 хувьтай байна хэмээн  Монголбанкнаас мэдээллээ.

Б.Заяа

関連ニュース
コメント