“Лалын улс”-ыг дэмжсэн эрэгтэйд 22 жил хорих ял оноов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн Нью-Йорк муж улсын Рочестер хотын шүүх 32 настай Муфида Элфгия гэгч этгээдэд террорист “Лалын улс” бүлэглэлд дэмжлэг үзүүлэхийг оролдсон, тухайлбал, хүмүүсийг тус бүлэглэлд элсүүлэхийг оролдсон хэргээр 22 жил хорих ял оноожээ.
Энэ тухай АНУ-ын Хуульзүйн яамны албан ёсны төлөөлөгчид мэдээлсэн байна. Муфида Элфгия нь мөн “Лалын улс”-д санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг оролдсон гэж АНУ-ын Ерөнхий прокурорын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч дарга Жон Карлин онцлон дурджээ. Уг эрэгтэйг 2014 оны тавдугаар сарын 31-нд баривчилсан байна. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд буруугаа хүлээжээ.
Нью-Йоркийн баруун тойргийн прокурор Уильям Хочул хэлснээр, Элфгия нь АНУ-д урьд өмнө нь баривчлагдаж байсан “Лалын улс”-д хүн элсүүлдэг анхны хүмүүсийн нэг юм”. Тэрбээр тус бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй байж магадгүй хүмүүсийн талаар эрх баригчдад мэдээлэл өгөхийг оршин суугчдад уриалсан байна.
Муфида Элфгия нь Сири болон бусад өөр орны террористуудын талаар мэдээлэл тараахад болон авахад нийгмийн сүлжээнүүдийг ашигладаг байсан нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ. 2013 оны 12 дугаар сараар 2014 оны тавдугаар сар хүртэл тэрбээр хоёр ч америкийг Сирид очиж, “Лалын улс”-ын эгнээнд элсэхийг ятгахыг оролдсон байна.
Д.Жаргал