ОНХС-ийн гүйцэтгэлээс зарим зөрчлийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-20 19:11:05

ОНХС-ийн хөрөнгөөр гүйцэтгэсэн зарим ажлаас 3,380 гаруй сая төгрөгийн зөрчил илэрчээ.

Тодруулбал:  2014 онд  Дэлгэрхаан сумын сургуульд ариун цэврийн байгууламжийн төхөөрөмж суурилуулах,  Жаргалант суманд цардуулын үйлдвэр барих, Зуунмод сумыг камержуулах зэрэг тус бүр 150- 247,4 сая төгрөгийн ажилд зураг, төсөв хийгээгүй, Зуунмод, Сэргэлэн, Баянцогт, Мөнгөнморьт, Баянжаргалан, Эрдэнэ, Баян зэрэг сумын ИТХ, багийн ИНХ-аар дэмжигдээгүй, нийтдээ 172,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ хэрэгжүүлжээ.

Үүнээс гадна зураг төсвийн үнийг  гүйцэтгэсэн компанид илүү шилжүүлсэн, тухайн компаниас суутгаж аваагүй гэх мэт  зөрчил  Эрдэнэ, Батсүмбэр, Цээл сумаас илэрчээ.

 Үндэсний аудитын газрын харъяа "Нийцлийн аудитын газар, Төв аймгийн аудитын газрын өнгөрсөн оны аудитын дүнд нийт 3388,4 сая төгрөгийн зөрчил илэрснээс 243,7 сая төгрөгийн төлбөрийн акт, 1079,2 сая төгрөгийн албан шаардлага бичиж, 2065,5 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж хүргэсэн байна.

Төв аймгийн аудитын газар нэгдсэн төлөвлөгөөний дагуу оны эхнээс 2015 оны ОНХС-ийн гүйцэтгэл болон дээрх зөрчлөө засаж, сайжруулсан эсэхэд аудит хийж буйгаа  5 сарын 1-нд танилцуулах юм.

Хоёр жилийн өмнө аймгийн хэмжээнд 398 төсөл, арга хэмжээнд 9618,2 сая төгрөг зарцуулахаар батласан ч санхүүжилт дутуу ирсний улмаас  58 төсөл арга хэмжээ хэрэгжилгүй, 340 арга хэмжээ хэрэгжээнд 7581,4 сая төгрөг зарцуулсан байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

関連ニュース