Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/Өмнөговь аймгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч байна.
Тус аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны мэдээлж байгаагаар энэ сарын 20-ны өдөр буюу өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна гэлээ.
Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 19-20-нд шилжих шөнө орсон цасны зузаан нь Даланзадгадад 2 см, Цогт-Овоод 2 см, Булганд 4 см, Ханбогдод 2
см, Манлайд 4 см, Цогтцэций суманд 1 см байна.