Тусгай сангуудад 19.0 сая төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн тусгай сангуудад аудит, хяналт шалгалт хийж дүнг нэгтгэжээ. Энэ удаагийн хяналт шалтгалтаар Улсын байцаагчийн дөрвөн төрлийн актаар нийтдээ 19.0 сая төгрөгийн зөрчилд нөхөн төлбөр тогтоосон байна. Үүний 13.5 сая төгрөгийн нөхөн төлбөр нь Эрүүл мэндийн даатгалын сан, 5.5 сая төгрөгийн төлбөр нь Халамжийн сангийн үйл ажиллагаатай холбоотой ажээ.
Мөн сангуудтай холбоотойгоор зөрчил
арилгуулах хугацаатай албан
шаардлагуудыг өгч,
дотоод аудиторын
зөвлөмжийг аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасаг болон
хувийн хэвшлийн зургаан эмнэлэг,
хоёр сувилалд тус тус
хүргүүлсэн байна.
Аудитаар аймгийн хэмжээнд тусгай сангуудаас
олгогдож буй тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтүүд хууль тогтоомж, журам дүрмийн
хүрээнд анхан шатны бүрдүүлэлт хийж, төсвийг зориулалтын дагуу зарцуулсан гэж
дүгнэжээ. Шилэн дансны
тухай хуулийн хэрэгжилт хангалттай сайн байгаа ч зарим төрлийн зөрчлүүд байгааг аймгийн
Санхүүгийн хяналт, аудитын албанаас мэдээллээ.
Хяналт, шалгалтыг Нийгмийн даатгалын
сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Халамжийн сангуудын 2017-2018 оны үйл
ажиллагааг хамруулан сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнгийн
байдалд хийсэн байна.