Архангайн шигшээ баг Идэрчүүдийн гар бөмбөгийн аварга болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Идэрчүүдийн хангайн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Эрдэнэт хотод боллоо. Тус тэмцээнд хангайн бүсийн зургаан аймгийн эрэгтэй долоон баг, эмэгтэй зургаан баг оролцож, аваргын төлөө өрсөлдсөн юм.
Архангай аймгаас эрэгтэй, эмэгтэй
ангилалд нэг нэг баг оролцсон ба Б.Хас-Эрдэнэ ахлагчтай эрэгтэй шигшээ баг
түрүүлж “Идэрчүүдийн Хангайн бүсийн аварга” баг болж улсын аварга шалгаруулах
тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Мөн багийн ахлагч Б.Хас-Эрдэнэ “Шилдэг тоглогч”-оор
шалгарсан юм.
Тэмцээний журам ёсоор дараагийн
байрт орсон Баянхонгор, Орхон аймгийн багууд ч улсын аварга шалгаруулах
тэмцээнд оролцох юм. Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах
тэмцээн ирэх 4 дүгээр сарын 2-9-нд Ховд аймагт болох юм.