"Ажилтай иргэн-Орлоготой өрх" өдөрлөгөөр 731 нээлттэй ажлын байр зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Ажилтай иргэн-орлоготой өрх" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Тус хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд ажлын байрны нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж, 42 аж ахуйн нэгж, 731 нээлттэй ажлын байр зарлажээ. Тухайлбал "МАК" ХХК 308, "Монруд" ХХК 60, "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК 52, "Хасудбат" ХХК 20, "Энержи ресурс" ХХК 150, "Саус гоби сэндс" 36 нээлттэй ажлын байр зарласан байна.
"Ажилтай иргэн-орлоготой өрх" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аймгийн
хэмжээнд ажлын байр нэмэгдэн 2018 оны жилийн эцсийн
байдлаар ажилгүйдлийн түвшин 7,3 хувьд хүрсэн байна. "Ажилтэй
иргэн-орлоготой өрх" өдөрлөг болон ажлын байр нэмэгдүүлэх үйл ажиллагааг
зохион байгуулснаар 2016-2018 онд шинэ ажлын байр 2861, түр ажлын байр
1358, 2494 иргэнийг ажилд зуучилжээ. Өдөрлөгийн үеэр олон иргэнийг ажлын байртай болгосон байгууллага хамт олныг шалгаруулахад орон нутгийн "Таван толгой" ХК, "Өмнийн говийн элс" ХХК, "Хасудбат" ХХК шалгарчээ.