Явуулын нэг цонхны үйлчилгээ Ихтамир суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-01 23:43:54

Архангай /МОНЦАМЭ/. Иргэн тѳвтэй тѳрийн үйлчилгээний жилийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас бүх сум, алслагдсан багуудад ажиллаж, аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл ѳгч, тѳрийн үйлчилгээг үзүүлж байна.

Ѳнѳѳдѳр Ихтамир суманд ажиллаж Тайхар, Эрдэнэтолгой багийн иргэдэд аймаг орон нутагт 2016-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудын болон "Шинэ Наран" хорооллын видео танилцуулгыг үзүүлж, мэдээлэл ѳглѳѳ. Явуулын үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байсан ба архивын лавлагаа, нийгмийн даатгал, байгаль орчин, улсын бүртгэл, хѳдѳлмѳр, халамж үйлчилгээний газар, нотариат зэрэг байгууллагууд холбогдох үйлчилгээг үзүүллээ. Мѳн эмч нарын баг иргэдэд эхо, дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, хүүхэд гэх мэт үйлчилгээ үзүүлж, явуулын эмийн сангаар үйлчилсэн юм.

"Багийн хѳгжил" аймгийн дэд хѳтѳлбѳрийн хүрээнд Жэрэс ОУБ-тай хамтран 101 багийн тѳвд мэдээллийн самбарыг хийлгэсэн бѳгѳѳд ѳнѳѳдѳр Ихтамир сумын Тайхар, Эрдэнэтолгой багийн Засаг дарга нарт хүлээлгэж ѳглѳѳ. Мэдээллийн самбарт багийн танилцуулга, багийн ажлын тѳлѳвлѳгѳѳ, орон нутагт хийж буй ажлууд, нийгмийн даатгал, эрүүл мэнд, тѳсѳл хѳтѳлбѳрүүд, ХАА, мал эмнэлэг, байгаль орчин, уур амьсгалын ѳѳрчлѳлт гэсэн мэдээллүүдийг багтаасан ба багийн удирдлагууд мэдээллүүдийг тухай бүр шинэчилж байх юм.

Иргэн тѳвтэй тѳрийн үйлчилгээний жилийн ажлын хүрээнд явуулын нэг цонхны үйлчилгээний нэг болох соёлын үйлчилгээг аймгийн ХДТ-ын уран бүтээлчид үзүүллээ. Ихтамир сумын ЕБС-ийн бага ангийн хүүхдүүдэд "Амьдрал тэтгэгч" хүүхдийн жүжгийг, дунд, ахлах ангийн сурагчдад "Хүсэл" сэтгэхүйн драмын жүжгийг тоглосон юм. Байгалиа хамгаалах, тэр дундаа усыг яаж хамгаалж болох, усгүй бол юу болдог вэ гэдгийг чоно, туулай, ирвэс, буга, баавгай, үнэг зэрэг ан амьтнаар дамжуулж, жүжигчилсэн хэлбэрээр, хүүхдүүдтэй ярилцан хүргэж байгаа нь маш том нѳлѳѳллийн ажил байлаа. Хүүхдүүд ч зѳв, бурууг ялгаж, жүжиг дунд орж хэлж байв.

                                                                     

 

関連ニュース