Чанарын шаардлага алдагдсан бараа бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар чанарын шаардлага
алдагдсан, хаяг шошгоны зөрчилтэй, хэрэглэх хугацаа хэтэрсэн нийт 279 нэр
төрлийн 2167 ширхэг 3,971,710 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг захиргааны журмаар эд зүйлсийг хураан
авсан байна. Хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг орон тооны бус зөвлөлийн
2019 оны 04 дугаар сарын 30-ны хурлаар хэлэлцэж устгалд оруулав. Уг шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын 01/12 тоот удирдамжийн хүрээнд
хийжээ.