Гамшгийн бэлэн байдлын шалгалтыг сар бүр хоёр байгууллагад хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-26 12:54:27

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага хийж, бэлэн байдлыг шалгалаа.

Зарлан мэдээлэх сургуулилтанд аймгийн төвийн бүх төрийн байгууллагууд, мэргэжлийн ангиуд оролцон бэлэн байдлаа шалгууллаа. Энэ удаагийн сургуулилтыг шалгаж үзээд сайн гэсэн үнэлгээг өгсөн. Гэвч зарим байгууллагат алдаа дутагдалтай, анхаарах шаардлагатай зүйл байгааг аймгийн засаг даргын орлогч Д. Хосбаяр хэллээ. Мөн цаашид тогтмол нэг сард 2 байгууллагыг урьдчилсан шалгалт хийж байхыг ч дуулгасан юм.

Сүхбаатар аймаг 2 жилийн өмнө явагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх сургуулилтанд амжилттай оролцож хангалттай сайн гэсэн үнэлгээ авч байжээ.

Т. Одончимэг

関連ニュース