Жүдо бөхийн зүүн бүсийн аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРХөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Жүдо бөхийн спортын мастер, Гранд мастерийн монгол улсын 5 удаагийн аварга, Ардын боловсролын болон Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Аймгийн арслан Жамба-ын Чулуунжавын нэрэмжит Жүдо бөхийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Баруун-Урт хотноо 2016 оны 3 сарын 26, 27-ны өдөрүүдэд боллоо.
Монголын Жүдо Бөхийн Холбооны 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Шинэ менежмент” хөтөлбөрийн дагуу аймаг, томоохон хот, суурин газруудыг тогтмол болон тодорхой хугацааны давтамжтай жүдо бөхийн арга хэмжээ, тэмцээнтэй болгох зорилгын хүрээнд явагддаг тэмцээн ийнхүү Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод энэ жил зохиогдлоо. Тус аймгийн Биеийн тамир спортын газар, жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран ажилттай зохион байгууллаа.
Тэмцээнд зүүн бүсийн Говьсүмбэр, Дундговь, Дорнод, Дорноговь, Хэнтий, Өмнөговь, Сүхбаатар аймгууд, тэдгээрийн сум, сургуулиудын 200 гаруй тамирчин охид, хөвгүүд өрсөлдөж жингийн аваргууд, медальтнууд, улсын аваргад оролцох эрхээ авсан тамирчид тодорлоо.
Эрэгтэйчүүдийн багийн төрөлд 1-р байрыг Хэнтий аймаг, 2-р байрыг Дорнод аймаг, 3-р байрыг Сүхбаатар аймгийн баг тамирчид эзэлсэн бол эмэгтэй багийн дүнгээр 1-р байрыг Дорнод аймаг, 2-р байрыг А. Сувд-эрдэнэ дасгалжуулагчтай Сүхбаатар аймаг, 3-р байрыг Хэнтий аймгийн баг тамирчид тус тус эзэлсэн амжилтаар энэ удаагийн зүүн бүсийн тэмцээнийг өндөрлүүллээ.
Т. Одончимэг