Улаанбурхан, улаанууд өвчний нэмэлт дархлаажуулалтад 12000 орчим хүүхэд хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт улаанбурхан, улаанууд өвчний нэмэлт дархлаажуулалт 5 дугаар сарын 15-25-ны хооронд 10 хоног үргэлжилнэ. Дархлаажуулалтад аймгийн хэмжээний 10-18 насны буюу 2001-2009 оны /4-12-р анги/ 12000 орчим хүүхдийг хамруулах юм.
Эхний өдрүүдэд
өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрсдийн харьяа бүх ерөнхий боловсролын сургууль,
МСҮТ-ийн зорилтот насны хүүхдүүдийг хамруулна. Дараа нь явуулын үйлчилгээгээр
боловсролын байгууллагад хамрагдаагүй, гэрээрээ байдаг, хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдийг хамруулах ажээ. Энэ ажлыг аймгийн ЭМГ-ын удирдлага, зохион
байгуулалтын дагуу БСУГ, ЕБС-иуд, ШШГГ, сумдын ЗДТГ зэрэг байгууллага зохион
байгуулна.