Намрын чуулганаар 26 хууль тогтоол хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-18 18:06:48

УИХ-ын 2015 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын захирамжаар тогтоолоо.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд ирэх оны Төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай зэрэг хуулийн төсөл орсон байна.

Мөн дараалалд Цагдаагийн албаны тухай,  Прокурорын байгууллагын тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгууд орсон аж. Түүнчлэн тус чуулганаар иргэдийн анхаарлыг ихээр татаж буй Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр оруулжээ.

Нийт дүнгээр нь авч үзвэл намрын чуулганаар 26 хууль тогтоол авч хэлэлцэхээр тусгасан байна.

Б.Туул

 

関連ニュース
コメント