Нигериэс хагас сая хүүхэд дүрвэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-19 00:42:48

НҮБ. /ВВС/. Лалын босогчдын “Боко Харам” бүлэглэлийн улмаас Нигериэс хагас сая хүүхэд дүрвэсэн гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ мэдэгдлээ.

ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, Нигерид дотооддоо болон хөрш улсууд руу дүрвэсэн хүүхдүүдийн тоо нийтдээ 1.4 сая болжээ.

Хэдэн арван мянган хүүхэд хүнс тэжээлийн дутагдалд орж, дүрвэгчдийн хуарангуудад буй хүүхдүүдийн зарим нь булчин задрах тахалд өртсөн байна.

“Боко Харам” нь 2002 онд байгуулагдсан бүлэглэл юм. Энэ бүлэглэлийн нэр нь хауса хэлээр “Өрнөдийн боловсрол эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн утгатай.

Тус бүлэглэл 2009 оноос халдлага үйлдэж эхэлснээсээ хойш хэдэн мянган хүнийг хөнөөж, хэдэн зуун охид, эмэгтэйг хулгайлаад байгаа билээ.

Нигерийн хүчнийхэн хөрш улсууд, тэдгээрийн дотор Нигер, Камерун болон Чадын цэргүүдийн хамт “Боко Харам”-ыг дарах ажиллагаа явуулж байна.

Г.Доржханд

関連ニュース
コメント