Шилдэг аймгийн шагналаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-04 15:51:41

Сүхбаатар аймгийн засаг дарга болон удирдлагууд өнөөдөр төрийн ордоны Ёслол хүндэтгэлийн өргөөнөө 2015 оны Шилдэг аймгийнхаа шагналыг гадран авлаа. Ийнхүү Сүхбаатар аймаг нь Монгол улсын хэмжээн хамгийн олон удаа буюу 2012, 2013, 2014, 2015 гээд 4 жил дарааллан шилдэг аймагаар шалгарч байна.

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Сүхбаатар аймаг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах амьдрах нөхцөлийг бүрдүүлэх олон арга хэмжээг төлөвлөн  ажиллаж үр дүнд хүрлээ” хэмээн хэлсэн үгэндээ онцолжээ.

2015 онд Сүхбаатар аймгийн хүн ам 60 мянга дөхөж, малын тоо 3 саяд хүрсэн түүхэн он байлаа.

Аливаа улс эх орны хөгжлийг олон улсын жишгээр бол хүнийх нь хөгжлөөр дүгнэдэг. Ард иргэд нь бүгд ажилтай орлоготой байж чадаж байна уу, амьдралын баталгааг нь бий болгож өгч чадсан эсэх зэргээр дүгнэдэг гэдэг. Мэдээж аймаг орон нутгийн өнгө үзэмж, ард иргэдийн амьдрах таатай нөхцөл, өрсөлдөх чадвар, зах зээлийн өрсөлдөөн, үйлдвэрлэл үйлчилгээ гээд олон үзүүлэлтийг давхар харна. Сүхбаатар аймгийн тухайд барилга байшин олноор баригдаж, зам харгуй ч хөгжиж нийслэл хоттойгоо хатуу хучилттай замаар холбогдсон. Иргэд нутаг орондоо ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл ч бүрдсэн. Гэхдээ зарим хүмүүс, ард иргэдийн амьдрал хүнд, баян хоосны ялгаа хэт их байгааг өнөөг хүртэл шүүмжилсээр байгаа юм.

Т. Одончимэг

関連ニュース