Сурагчийн дүрэмт хувцасны стандартыг хэлэлцүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл танилцуулах, санал авах, нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 16-нд ХХААХҮЯ-нд болно.
Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл нь хэрэглэгч
болон үйлдвэрлэгч хоёр
талд хамааралтай тул хэлэлцүүлэгт
эцэг
эхчүүд, хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийг идэвхтэй оролцохыг урьжээ.
Үүний өмнө Монгол
хүүхдийн биеийн хэмжээг тодорхойлох
судалгааг хийснийг ХХААХҮЯ-нд
болсон семинараар танилцуулаад байна. Судалгаагаар эрэгтэй
сурагчдын биеийн өндрөөс хамаарч 15 ангилал, эмэгтэй сурагчдын 12 ангилал аар биеийн дундаж хэлбэрийг тогтоожээ. Үүгээр хөвгүүдийн
хамгийн өндөр нь 190-197 см, охидын
хамгийн өндөр нь 170-176 см байна.
ҮСХ-ны мэдээгээр манай улсын хүн амын 22 хувийг 6-18 насны 710 мянган хүүхэд эзэлж байна. Дэлхийн улс орнууд 5-15 жил тутамд хүн амын хэмжилзүйн судалгаа явуулж биеийн хэмжээний ангилал, стандартаа шинэчилдэг байна. Манай улс 1985 онд хүүхдийн биеийн хэмжээний судалгаа явуулж “Хөвгүүд, охидын биеийн хэв шинжит галбир, ангилал хэмжээ” MNS 4253-1995 стандартыг 1995 онд боловсруулж байжээ. Нийгэм, цаг үе, технологийн хөгжил дэвшил, амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр хүүхдийн биеийн өсөлт өөрчлөгдөж 25 жилийн өмнө тогтоосон стандарт нь өнөөгийн нөхцөлд нийцэхгүй болсныг семинарын үеэр мэргэжилтнүүд хэлж байв.
Жишээ
нь, стандартын дагуу үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн сурагчдын
дүрэмт хувцас багадах эсвэл томдох, түүнчлэн сургуулийн ширээ, сандал таарахгүй
байх зэрэг асуудал тулгаржээ. Боловсролын байгууллагад олон улсын сургалтын
стандартыг нэвтрүүлж буй өнөө үед Монгол хүүхдийн биеийн хэлбэр,
хэмжээ, эргономикийн шаардлагад нийцсэн анги, танхим, дүрэмт хувцас,
сургалтын тоног төхөөрөмжөөр хангасан орчинд сургалт явуулах үндсэн шаардлага
үүсээд буй юм.