ОХУ Беларусьт бааз байгуулж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /ВВС/. Хөрш Беларусьт Оросын агаарын цэргийн хүчний баазыг байгуулах асуудлыг хэлэлцэхийг улсынхаа ГХЯ болон БХЯ-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүрэг болгожээ.
ОХУ-ын Засгийн газар энэ тухай мэдэгдсэн юм.
Ажиглагчдын үзэж буйгаар, энэ үйлдэл нь Украины байдалтай холбоотойгоор Оростой сөргөлдөж буй НАТО-д хариу барих зорилготой бололтой.
Оростой түүх, эдийн засаг болон цэргийн нягт харилцаатай учраас Беларусь энэ төлөвлөгөөг хүлээж авах магадлал өндөр байна.
Беларусь нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бөгөөд одоо ОХУ тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбооны гишүүн юм. Тус улс энэ сарын эхээр ОХУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийсэн билээ.
Г.Доржханд
コメント