Дорнодынхон Туг уулаа тахив
ФОТО МЭДЭЭ
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнодынхон Туг уул /Баян-Эрхэнт хайрхан/-аа энэ сарын 15-нд тахив. Тус аймаг ИТХ-ын тогтоолоор Булган сумын нутаг дахь Туг уулыг аймгийн тахилгат болгон шийдвэрлэсэн юм.
Чингис хаан Зүрчидийн Алтан улстай байлдаад буцаж явах замдаа одоогийн энэ “Туг уул” гэх газар буудаллаж, цэргийн хар сүлдээ байрлуулж байсан гэдэг. Хожим энэ үйл явдлын дурсгал болгож 1784 онд “Тугийн сүм”-ийг байгуулжээ.









