Чулуут сумын Эрүүл мэндийн төвийн барилгын засвар хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-11 16:28:20

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодоржоор ахлуулсан ажлын хэсэг Чулуут суманд ажиллалаа.

Тус суманд улсын төсвийн 149,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “СДММ” ХХК сумын Эрүүл мэндийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэж байна. Засварын ажлыг өнгөрөгч 6-р сарын 18-нд эхлүүлж, 8-р сарын 20-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ч ажлын гүйцэтгэл хангалтгүй байна. Өнөөдрийн байдлаар эмч нар ямар нэг шинжилгээ авахгүй, хэвтэн эмчлүүлэгчгүй зөвхөн амбулаторийн үзлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг гэрт явуулж байна. Иргэдийн зүгээс ч гомдол ирж байгааг сумын эмч хэлж байна.

Тус суманд аймгийн ОНХС-гийн 60.0 сая төгрөгөөр Халуун-Ус багийн төвийн шинэ барилгыг “Газрын гагнаас” ХХК гүйцэтгэн хүлээлгэн өгчээ. 

関連ニュース