Давснаас хэрхэн татгалзах талaар сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 16:44:54

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн газраас «Давс бага хэрэглэж дасъя, чихрийн шижин өвчнөөс сэргийлье» сэдэвт  сургалт зохион байгуулав.

Уг сургалтанд аймгийн нийт 40 орчим тогооч хамрагдлаа. Манай монгол, казахууд давсыг хэт их хэмжээгээр хэрэглэдэг Үүний улмаас зүрх судасны, даралт ихсэх зэрэг олон төрлийн өвчин үүсдэг. Түвдүүд бидэнтэй адил давсыг мөн их хэмжээгээр хэрэглэдэг үндэстэн юм байна. Эрдэмтэн судлаачид тэдний дунд судалгаа явуулсаны эцэст давсны оронд калий, магний хэрэглэн давсных нь хэмжээг эрс бууруулсанаар гуравхан сарын хугацаанд өндөр үр дүнд хүрсэн байна. Манайхан яг тэдний жишээгээр давснаас татгалзвал дөрөвхөн долоо хоногт цусны даралт ихсэх зэрэг өвчин эдгэдэг байна. Ер нь хүн хоногт тавхан грам давс хэрэглэх хэрэгтэй гэж Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Е.Сауле зөвлөлөө.

Ш.Айзаря

 

関連ニュース