Бэлчээрийг хянаж, мэдээллийн бааз бүрдүүлэх судалгааны ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-11-13 17:57:05

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн газар нутгийн бэлчээрийн байдлыг хянаж, мэдээллийн бааз бүрдүүлэх судалгааны ажил хийж байна. Энэхүү судалгаагаар тухайн нутгийн бэлчээрт ургаж буй ургамал, түүний нэр төрөл, хэмжээ зэргийг тодорхойлж, мэдээллийн сан бүрдүүлэх аж.

Ингэснээр нутаг бүрийн бэлчээрийн байдлыг харьцуулан дүгнэх, цаашид анхаарах асуудлуудаа тодорхойлоход ач холбогдолтой байна. Өмнөх жилүүдэд энэхүү судалгааг хийдэг байсан ч мэдээллүүдээ төвлөрүүлж, хадгалдаггүй байжээ.

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх журам буюу ГХГЗЗГ-ын даргын 2015 оны А/105 тоот тушаалын дагуу Увс аймгийн бэлчээрийн байдлыг хянаж, мэдээллийн бааз бүрдүүлэх судалгааны ажил хийж байна. Энэхүү мэдээллийн санг бүрдүүлснээр  мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд тодорхой ахиц гарах юм. Гадаадын улс оронд мах экспортлоход ямар бэлчээрээс, ямар ургамал идэж байсан талаарх мэдээлэл, баримт бичиг шаарддаг бөгөөд тус мэдээллийн санг бүрдүүлснээр энэ асуудлыг шийдэх боломжтой болно” хэмээн аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн С.Нямжав хэллээ.

 

関連ニュース