УВС: Оны эхний 7 сард 205 гэмт хэрэг бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом,
2025 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний 7
сард 205 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн
үеэс 3.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Бүртгэгдсэн
гэмт хэргийн 55.6 хувь нь аймгийн төвд, 44.4 хувь нь сумдад үйлдэгджээ. Хулгайлах гэмт хэргийн 48.5 хувь нь өмчийн
хулгай, 51.5 хувь нь малын хулгай аж.
Гэмт хэрэгт
холбогдсон 153 сэжигтэн, яллагдагчийн 5 нь 15 хүртэлх насных, 3 нь
16-17 хүртэл насных, 24 нь 18-24 хүртэл насных, 31 нь
25-29 хүртэл насных, 31 нь 30-34 хүртэл насных, 19 нь
35-39 хүртэл насных, 10 нь 40-44 хүртэл насных, 18 нь
45-49 хүртэл насных, 12 нь 50-иас дээш насныхан байна.
Гэмт хэргийн
улмаас иргэн, байгууллагад 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн
үеэс 396.7 сая төгрөгөөр өссөн аж.
Нийт хохирлын 55.8 хувь буюу 740.7 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна.
Оны эхний 7 сарын байдлаар авто машин жолоодох эрхээ хасуулсан жолооч 257 болж, өмнөх
оны мөн үеэс 27 хувиар буурчээ.
Гэмт хэргийн
улмаас хохирсон хүний тоо 144 болж, өмнөх оны мөн үеэс 34-өөр буурсан
байна. Харин хэрэг үйлдэгчдийн согтуугаар үйлдсэн хэрэг 94 болж, өмнөх
оны мөн үеэс 15-аар өсжээ.