УВС: Өнгөрсөн сард аймгийн Онцгой байдлын газар 12 удаагийн дуудлага хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-08-23 19:57:29

Улаангом, 2025 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард аймгийн хэмжээнд осол аюул цөөнгүй гарсан байна.

Тодруулбал, усны осол тав, тээврийн хэрэгсэл ус, шаварт суусан нэг, өндрөөс аврах ажиллагаа нэг, объектын гал түймэр гурав, аянга буусан тохиолдол нэг, биологийн гаралтай аюулт үзэгдэл буюу адууны ям өвчин нэг гарсан байна.

Өнгөрсөн сард аймгийн Онцгой байдлын газар 12 удаагийн дуудлага хүлээн авч, шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Гамшиг осол, гал түймэр, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, 102 мал, амьтан хорогдсон бол орон сууц, барилга нэг эвдэрсэн байна.

Эдгээрээс учирсан хохирлын хэмжээ 133.8 сая төгрөг болжээ. Аврах ажиллагаанд 1.1 сая төгрөг зарцуулсан ба 10 хүнийг аварч, 120 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

関連ニュース