Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 8 хүрэл медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМонгол Улсад анх удаа, өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуулагдсан. Тус тэмцээний 8н насны охидын ангилалд явагдсан 3 төрөлт /rapid, blitz, standart/ тэмцээнээс Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын I БДС-ийн 3а ангийн сурагч А.Оюун-Эрдэнэ гурван хүрэл медаль хүртэж ХҮРЭЛ ЦОМ-ын эзэн болсон байна.
Мөн Сүхбаатар аймгийн Оюунлаг шатрын клубын тамирчин Н.Наран-Эрдэнэ, Н.Сод-Эрдэнэ, Ц.Анударь, Б.Очирсүх, С.Тамир нар хүрэл медаль хүртэж Сүхбаатар аймгийн тамирчид нийт найман хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
Оюунлаг шатрын клубын багш Н.Энхбаатар Азийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчидаа амжилттай бэлтгэн оролцуулж сүхбаатар аймагт шатрын спорт хэрхэн хөгжиж байгааг дахин батлан харууллаа.
Т. Одончимэг