Хойд Мексикт есөн хүнийг цаазаар авсан байсныг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-18 17:02:38

МЕХИКО. /Bernama/. Нуэво-Леон муж улсын Аподака мужид есөн хүнийг цаазаар авсан байна хэмээн Мексикийн эрх баригчид ням гарагт мэдэгджээ.

Сан Мигель дүүргийн нэгэн байшинд хохирогчид амиа алдахаас өмнө эрүү шүүлтэд тамлагдаж байсан талаар тус хотын ерөнхий прокурор Роберто Рамирез хэвлэлийн бага хурлын үеэр дурджээ. Тэрбээр мөн “Есөн хүн амь үрэгдсэн бөгөөд долоо хүнийг дүүжилж, хоёр хүнийг нь мохоо зүйл ашиглан хороож, бүх хохирогчдын гарыг хуванцар уяагаар хүлсэн байсан. Хэргийн болсон газрын ойролцоох камерын  бичлэгүүдийг шүүн нотлох баримт цуглуулж байгаа” гэлээ.

Бидэнд мөрдөн шалгах олон сэжүүр байгаа бөгөөд хэргийн газраас эмийн үлдэгдэл болон мансууруулах төрлийн бодис олдсон. Одоогийн байдлаар галт зэвсэг хэрэглэсэн ул мөр олдоогүй учраас уг хэргийг хар тамхины дайн гэж үзэхгүй байна хэмээн Ерөнхий прокурор ярьжээ.

Харин Нуэво-Леон муж улсын захирагч Жейми Родригес "энэ явдал нь түгшүүрийн харанга дэлдэж  мөн дайны эхлэлийг тавилаа" хэмээн үзэж байна.

Сүүлийн жилүүдэд, Лос Зетас болон Гульф Картел гэсэн мафийн хоёр бүлэглэлийн хооронд дэгдсэн цуст мөргөлдөөний улмаас Нуева Леонд олон  хүн  амь үрэгджээ.

Х.Сарнай

 

 

 

関連ニュース