Керри энэ сард Египет, Саудын Аравид айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-19 13:49:34

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри дөрөвдүгээр сарын 20-21-нд Египет болон Саудын Аравид айлчилна. Энэ тухай Америкийн Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Жон Кирби мэдээлжээ.

Кирби-гийн хэлснээр, Төрийн департаментын тэргүүн дөрөвдүгээр сарын 20-нд Египетийн Ерөнхийлөгч Фаттах ас-Сиси болон тус улсын Гадаад хэргийн сайд Самех Шукри нартай уулзаж, хоёр талын сонирхож буй болон бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэнэ.

Дараагийн өдөр нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ерөнхийлөгч Барак Обамагийн хамт Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөжээ.

Д.Жаргал

 

 

関連ニュース