Он гарсаар 34 жолооч эрхээ хасуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-19 16:01:02

Увс аймагт оны эхний улиралд 34 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож жолоодох эрхээ хасуулсан байна.

Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй явснаас болж зам тээврийн осол 8 бүртгэгджээ. Харин оны эхний улиралд зам тээврийн ослоос болж хүний амь нас хохирсон хэрэг гараагүй байна.

Жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс зүүхгүй байгаагаас гадна утсаар ярих явдал байсаар байгаа аж. Замын цагдаа нар энэ зөрчилд нь торгууль шийтгэл оногдуулах гэхээр зарим жолооч нар хуулиа мэдэхгүйгээс болж маргаж, тэдний ажилд саад учруулдаг байна.

Увс аймаг Б.Батхүү

関連ニュース