“Хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-24 12:25:06

Архангай /МОНЦАМЭ/. БХЯ, БСШУСЯ хамтран “Хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад “Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” сургалт, үйл ажиллагааг орон даяар эхлүүлсэн ба сургалтыг Архангай аймагт 250 гаруй сурагчид энэ сарын 23-нд зохион байгууллаа.  

Сургалтын зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх юм.

Сургалтаар үнэсний хөтөлбөрийг танилцуулах болон “Эх оронч үзэл үндэсний бахархал”, “XXI зууны монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд”, “Өсвөр үеийхний  эх оронч үзлийг төлөвшүүлэхэх эерэг хандлага” гэсэн сэдвээр мэдээлэл өглөө.

“Хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах уг сургалтуудыг аймгийн төвүүдэд 12 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүний гол хүрэх үр дүн нь Ерөнхий боловсролын сурагчид эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшсөн байх ажээ.

Орон нутагт Цэргийн штаб, Боловсрол, соёл урлагийн газар, сургуулиуд хамтран ажиллах юм. 

関連ニュース