Шилдэг багийн Засаг дарга нарт явуулын яригч өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-25 15:58:56

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан "Багийн хөгжил"-ийн аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 101 багийн Засаг дарга нарын дунд зарласан болзолт уралдаанд амжилттай оролцож, 2019 оны ажил үйлсээрээ манлайлсан, шилдэг багийн Засаг дарга нарыг шалгарууллаа.

Ажлаараа тэргүүлсэн таван багийн Засаг даргад өргөмжлөл, мөнгөн шагнал, явуулын тоног төхөөрөмж /яригч/-ийг хүлээлгэж өгсөн юм.

-1- байрт Цэнхэр сумын Орхон багийн Засаг дарга  Ч.Бармид,

-2-р байрт Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Засаг дарга Ш.Эрдэнэбат

-3-р байрт Эрдэнэбулган сумын зургаадугаар багийн Засаг дарга Д.Бүрэнбат

-Тусгай байрт Хашаат сумын Жаргалант багийн Засаг дарга Ч.Отгонбаяр, Өндөр-Улаан сумын Азарга багийн Засаг дарга П.Батболд нар шалгарлаа.

"Багийн хөгжил" дэд хөтөлбөрийн хүрээнд багийн төвүүдийг шинэчлэх, засварлах, боловсон хүчнийг чадавхжуулах, унаажуулах зэрэг ажлыг ээлж дараатай хийж, 10  багийн төвийг шинээр барьж ашиглалтад оруулан бүх багийн Засаг дарга нарт нөөтбүүк олгож, албан хэрэгцээнд нь  ашиглуулж байна.  

関連ニュース