Эх баригч, багийн эмч нарт 9.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-12-27 14:17:40

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2018 оны А/307 дугаар захирамжаар батлагдсан “Орон нутгийн төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхийн нэрийн хяналтыг зохицуулах журам”-ын дагуу анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд 16-49 насны эмэгтэйчүүдийн судалгааг нэг бүрчлэн гаргажээ.

Нийт бүртгэгдсэн нөхөн үржихүйн насны, жирэмсэн 24036 эмэгтэйг эрэмбэлэн, хуваарь гарган сар, улирал, жилээр хянах ажлыг аймгийн эрүүл мэндийн салбараас хийж байна.

Аймгийн Засаг даргын зүгээс жирэмсэн эхийн хяналтыг сайжруулах, эрчимжүүлэх зорилгоор анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эх баригч, багийн эмч нийт 100  мэргэжилтэнд орон нутгийн төсвөөс 9.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Үүний дүнд жирэмсний хяналтын чанарыг сайжруулан, жирэмсний эрт хяналтыг 83 хувьд хүргэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 31 хувиар нэмэгдсэн байна.

関連ニュース