Өсвөр үеийн ААШ дугуйн тэмцээн болж өнгөрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн 2016 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах дугуйн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж 7 байгууллагын 50 гаруй тамирчид оролцжээ. Сумдаас Онгон, Баяндэлгэр сумын баг тамирчид хүрэлцэн ирсэн байна.
Тэмцээн 13-14, 15-16, 17-18 гэсэн гурван насны ангилалаар зохион байгуулагдсан бөгөөд цуваа, бөөн гараа гэсэн 2 төрлөөр өрсөлджээ. Ингээд багийн дүнгээр Онгон сум 1-р байр, Баяндэлгэр сум 2-р байр, Баруун-Урт сумын 1-р БДС 3-р байрыг тус тус эзэлжээ.
Энэ удаагийн тэмцээнд улсын аваргын медальтангууд оролцсон бөгөөд дугуйчдын чанар чансаа, техник маш их сайжирсан байна гэдгийг Сүхбаатар аймгийн шилийн богд дугуйн холбооны тэргүүн Ш. Энх-Амар хэллээ.
Өсвөр үеийн ААШ дугуйн тэмцээн нь аймгийн БТСГ-ын төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ оны 12 дахь ААШ тэмцээн юм.
Т. Одончимэг