Египет "Аль-Жазира"-гийн сэтгүүлчдэд өршөөл үзүүлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКАИР. /ANADOLU/. Цэргийн эргэлт хийснийг шүүмжилсэн агуулга бүхий мэдээ гаргасан хэргээр шоронд хоригдож байсан, Катарт төвтэй “Аль-Жазира” телевизийн хоёр сэтгүүлчид Египетийн Ерөнхийлөгч өршөөл үзүүллээ.
Лалын шашинтнуудын “Ид аль-Адха” баярын өмнөх өдөр 100 хүнд өршөөл үзүүлсэнээ Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси өчигдөр телевизээр мэдэгдэл хийхдээ хэлжээ.
Өршөөлд хамрагдсан хүмүүсийн тоонд “Аль-Жазира”-гийн канад сэтгүүлч болон египет продюсер багтсан байна.
2013 онд хийсэн төрийн эргэлтийг шүүмжилсэн мэдээ, мэдээлэл бэлтгэн гаргасан хэргээр Египетийн шүүх тэдэнд өнгөрсөн оны наймдугаар сард 3-3.5 жилийн хорих ял оноосон юм.
Сэтгүүлчдэд ял оноосныг олон улс шүүмжлэн, “Сисигийн засаг захиргаа хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байна” гэж байсан билээ.
Г.Доржханд
コメント