1000 гаруй малчин өрхөд тусламжийн бүтээгдэхүүн хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРЧех улсын ОУ-ын байгууллага тусламжийн төслөө Сүхбаатар аймгийн 8 суманд хэрэгжүүлж байгаа юм. Тусламжийн барааг хүргэхээр хамгийн сүүлчийн сум болох Дарьгангын малчдад хүргэхээр өчигдөр замдаа гарлаа.
Энэ тусламжаар нэг малчин өрхөд гурил, цагаан будаа, сахар, ургамлын тос, давс, цай гэсэн 6 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн өгч байгаа бөгөөд одоогоор 1000 гаруй өрхөд тусламжийн бүтээгдэхүүнийг түгээжээ. Хамгийн гол нь айл бүрт гэрт нь хүргэж өгч байгаа ажээ.
Тусламжийн барааг, малчдын тухайн жилийн малын дансны тоог ам бүлийн гишүүдийн тоонд харьцуулсан байдлаар олгож байгаа юм. Тодруулбал: Ам бүлийн нэг гишүүнд 50 хүртэлх мал ногдож байвал тусламжид хамрагдах бөгөөд өрхийн нэг гишүүнд 10 кг гурил, 5 кг будаа хуваарилжээ.
Дээрх төсөл зүүн гурван аймагт хэрэгжиж байна.
Т. Одончимэг