“Mazda” 2.8 тэрбум ам.долларын зээл хүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Nikkei/. Коронавирусний цар тахлын улмаас алдагдал хүлээсэн автомашин
үйлдвэрлэгч “Mazda” компани Японы гурван том компаниас 300 тэрбум иенийн
зээл авахыг хүсжээ.
Тус компанийн борлуулалтын хэмжээ энэ оны 2 дугаар сард 14 хувиар буурсан
бол 3 дугаар сард 33 хувиар буурчээ. Бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ
буурсантай холбоотойгоор компани 3 дугаар сарын 24-нд Япон, Мексик, Тайланд дахь хэд хэдэн үйлдвэрлэлийнхээ
үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
Япон улсад коронавирусний халдварын нийт 15777 тохиолдол илэрчээ. Халдвар авсан
270 хүний биеийн байдал хүнд байгаа бол нас барсан 624 тохиолдол бүртгэгдсэн байна.