Хүслийн таван уул эко аялал эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдээс жил бүр зохион байгуулдаг Хүслийн таван уул эко аялал эхэллээ. Аялалд аймгийн төвийн 5 сургуулийн 5 ангийн сурагчид, насанд хүрэгчид, Сүсэгтний холбооны гишүд гээд 180 орчим хүмүүс оролцож байна.
Сүхбаатар сумын Дарханхаан уулнаас аялал эхэлдэг бөгөөд Баян шарга, Эрдэнэжавхлант, Баян Эрхт, Эрдэнэмандал гэсэн таван уулаар тойрдог. Эко аялалын гол зорилго нь хүүхэд багачуудад газар шороо уул усны талаар таниулахад оршдог. Аялалын турш оролцогчид хэрхэн байгаль эхтэйгээ харьцах талаар харилцан ярилцаж, 5-н уулны домгийг ярилцаж, ахмад буурлуудын үгийг сонсож, хийдийн лам хуваргууд уул усаа аргадаж ном уншдаг уламжлалтай.
Хүслийн таван уул эко аялалын хүрээ жилээс жилд тэжл байгаа бөгөөд сургуул, анги хамт олны оролцох дуртай үйл ажиллагааны нэг болсон юм.
Т. Одончимэг