Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт автомашин хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагааг дэмжиж, орон нутгийн 10 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар тус Цагдаагийн газрын албаны хэрэгцээнд иж бүрэн тоноглогдсон “Toyota Prius-20” маркын тээврийн хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Иргэдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг түргэн шуурхай хүргэх зорилгоор энэхүү автомашиныг “Асгат Кент” ХХК-тай шууд гэрээ байгуулсны үндсэн дээр худалдан авчээ.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Х.Дармен, Өлгий сумын Засаг даргын орлогч Г.Салтанат, ҮЭ хорооны дарга А.Кеншилик, “Асгат Кент” ХХК-ны гүйцэтгэх захирал К.Муратай, Иргэний зөвлөлийн дарга Р.Сураган, Цагдаагийн газрын удирдлагууд болон алба хаагчид оролцлоо.
Ш.Айзаря