“BBC”-гийн сэтгүүлчдийг Умард Солонгост баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-09 17:38:49

ПХЕНЬЯН. /ВВС/. “BBC”-гийн сэтгүүлч Руперт Уингфилд-Хейз болон түүнтэй хамт явсан сэтгүүлчдийн багийнхныг бэлтгэсэн мэдээлэлтэй нь холбогдуулан Умард Солонгост баривчилсны дараа тус улсаас албадан гаргасан байна.

Сэтгүүлч, продюссер Мария Бирн болон зураглаач Мэттью Годдард нарыг баасан гарагт Умард Солонгосоос явах гэж байхад нь саатуулжээ.

Умард Солонгосын албаны хүмүүс тэднийг найман цагийн турш байцааж, мэдүүлэгт гарын үсэг зуруулсан байна. Эдгээр гурван ажилтанг амралтын өдрүүдэд баривчлан байцаагаад дараа нь даваа гарагт нисэх онгоцны буудалд хүргэжээ.

“BBC”-гийн сурвалжлагчдын баг нь лекц уншихаар явсан Нобелийн шагналтнуудыг дагалдан БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын их хурлын өмнөхөн тус улсад ирсэн юм.

БНАСАУ-ын нийслэл Пхеньян хот дахь хүмүүсийн аж амьдралын хэв маягийг онцлон дурдсан мэдээллийг “ВВС”-гийн сэтгүүлчид түгээсэн явдалд Умардын дээд удирдлага дургүйцсэн ажээ.

Д.Нямтулга

 

関連ニュース