"Панамын баримтууд"-ыг бүрэн эхээр нь дэлгэлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /ВВС/. “Панамын баримтууд”-ын асуудал улам бүр хүрээгээ тэлж, 200 мянга гаруй оффшор дансны мэдээллийг цахим хуудсанд нийтэлсэн байна.
Эдгээр мэдээллийг offshoreleaks.icij.org цахим хуудсанд нэвтрэн үзэх боломжтой.
“Панамын баримтууд”-ын мэдээлэл алдагдсанаар баян, чинээлэг хүмүүс татвар болон хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд оффшор компанийг хэрхэн ашигладаг болохыг илчилсэн билээ.
Эдгээр баримт бичиг нь Панамд төвтэй “Mossack Fonseca” хуулийн зөвлөгөө өгдөг компанийнх бөгөөд “Жон Дое” гэдэг эх сурвалжаар дамжин алдагдсан юм. Компани энэ асуудалтай холбогдуулан "бид ямар ч буруу зүйл хийгээгүй" гэж мэдэгдсэн байна.
Тус компани өнгөрсөн долоо хоногт дээрх мэдээллийг олон нийтэд ил тод болгохоос сэргийлэх арга хэмжээ авахыг холбогдох хүмүүст даалгасан боловч баримт бичгийг гартаа оруулсан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум нууц мэдээллийг олон нийтэд дэлгэжээ.
Эдгээр баримт бичгийг олон нийтэд ил тод болгосноор олон зуун улс төрч, төрийн албан хаагчид, улс орнуудын одоогийн болон өмнө байсан удирдагчид, дэлхийн одууд, тамирчид зэрэг хүмүүсийн нууц хөрөнгийг илрүүлсэн юм.
Нийтдээ 200 мянга гаруй компани, сан, итгэлцлийн сангууд дэлхий дахин дахь 20 гаруй оффшор бүс буюу татваргүй бүсэд бүртгүүлсэн байна.
Д.Нямтулга