УОК иргэдээ гадаадаас үе шаттай татан авах асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-11 10:19:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс (УОК) өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, 4 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Хуралдаанаар "COVID-19"-ийн өнөөгийн байдал болон гадаадаас иргэдээ татан авах ХӨСҮТ-ийн бэлтгэл, хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар хэлэлцэх аж. Мөн Монгол Улсын Засгийн газраас АНУ-д тусламж олгох ажлыг зохион байгуулах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын энэ сарын 1-ны хуралдаанаар "COVID-19" эрчимтэй тархаж буй АНУ-д 1 сая ам.доллартай тэнцэх тусламж олгохоор шийдвэрлэсэн юм.


Түүнчлэн хуралдаанаар гадаадаас эх орондоо ирэх иргэдийг үе шаттай татан авах асуудлыг хэлэлцэнэ.

関連ニュース