10 цэргийн алба хаагч мэргэжилтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:05:54

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Батлан хамгаалах яамнаас хамтран хэрэгжүүлсэн Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн барилгын ангийг   цэргийн алба хаагчид амжилттай суралцан төгслөө.

Зэвсэгт хүчний 0338-р ангийн 10 цэрэг Барилгын бетон арматурчны мэргэжил эзэмшин “Чадамжийн гэрчилгээ”-гээ  гардан авсан байна.

Эдгээр цэргүүдийн хувьд ийнхүү албаа хаахын зэрэгцээ мэргэжилтэй болж улс эх орон, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох боломжтой боллоо.

Т. Одончимэг

 

 

 

関連ニュース