Шилдэг татвар төлөгчид шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
sarantsetseg@montsame.gov.mn
2016-05-11 14:40:29

Монгол Улсын хэмжээнд уламжлал болгон 5 дугаар сарын 2 дахь долоо хоногт Татвар төлөгчдийн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус ажлын хүрээнд Баянхонгор аймгаас Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр Б.Сайнжаргал захиралтай “Гал хонгор” ХХК тодорчээ. Гааль татварын дэд шагнал “Хөх дэвтэр” өргөмжлөлийг аймгийн Татварын хэлтсийн дарга А.Эрдэнэбилэг гардуулсан байна.

Мөн Баянхонгор аймгаас Найдвартай татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагаар “Наянбулаг ганга” ХХК тодорсон бол Хууль дээдлэгч нягтлан бодогчоор “Хөх бүрдэн” ХХК-ийн нягтлан С.Алтантуяа шалгарчээ. Харин Шилдэг татвар төлөгч иргэнээр хүүхдийн “Бэби Мини” дэлгүүрийн эзэн А.Баясаа тодорчээ.

Б.Мөнхзул

関連ニュース