Увс нуурын орчны бүсэд нутагладаг малчин өрхүүдтэй хийсэн гэрээгээ дүгнэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас Увс нуурын дархан цаазат газрын Урд бага нуураас Хойд бага нуур хүртэлх 120 гаруй айл өрхтэй хаваржих, намаржихдаа орчны бүсэд бэлчээр ашиглах, хог хаягдал хаяхгүй байх түр гэрээг байгуулсан байна.
Энэхүү гэрээг дүгнэхээр тус байгууллагын зүгээс ажлын
баг гарч энэ сарын 1-4-ний өдрүүдэд тухайн газарт ажиллаад иржээ. Тэд 72
айлын буурь бууцыг шалгаж, гэрээний хэрэгжилттэй танилцсан байна. Мөн гэрээгээ
биелүүлээгүй, зөрчсөн айл өрхтэй гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээ авчээ. Гэрээгээр
хүлээсэн үүргээ биелүүлээгүй айл өрхүүдтэй дараагийн удаад хамтран ажиллахгүй аж.