“Авьяас” уралдаанд гурван мянга гаруй хүүхэд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 08:15:22

Увс аймгийн Засаг даргын нэрэмжит “Авьяас-2016” уралдаан энэ сарын 4-7-ны өдрүүдэд аймгийн “Ойрад” театрт болж өнгөрлөө.

Энэхүү уралдаан нь урлагийн 13, уран бүтээлийн 11 төрлөөр явагдаж дүнгээ гаргасан байна. Нийтдээ 28 цэцэрлэг, 26 сургуулийн 3000 гаруй хүүхэд “Авьяас-2016” уралдаанд оролцож, 222 алт, 444 мөнгө, 666 хүрэл медалийн төлөө өрсөлджээ.

Тус уралдааныг аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын газар, “Ойрад” театр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Улаангом политехник коллеж зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан байна. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний газрын “Хүүхдийн төлөө сайн үйлс” медалиар дөрвөн ахмад багшийг шагнасан аж.

Увс аймаг Б.Батхүү

 

 

関連ニュース