Эрдмийн баяраа тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРЭнэ хичээлийн жилд Баянхонгор аймгийн ЕБС-ийг 1000 гаруй хүүхэд төгсөж байгаа бөгөөд төгсөгчдийн эрдмийн баярыг амжилтаараа бахархан тэмдэглэн өнгөрүүлэх зорилгын хүрээнд Баганат талбайдаа хамтран зохион явуулжээ.
Мөн өдөр Номундалай, Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Соогосейко ахлах сургуулиудыг төгсөж буй IX, XII ангийн сурагчдыг хамарсан “Эрдмийн баяр”-ын арга хэмжээ өргөн дэлгэр болсон байна.
“Эрдмийн баярт” аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Батбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Чулуунцэцэг, Боловсрол соёлын газрын дарга Д.Байгалмаа, сургуулиудын захиралууд оролцон төгсөгдчдөд баяр хүргэжээ. Аймгийн засаг даргын, Боловсрол соёлын газрын нэрэмжит шагнал болон Хүүхэд гэр бүл хөгжлийн үндэсний газар, Монголын нийгмийн ажилтны холбооны шагналаар нэр бүхий сурагчид шагнуулсныг баярын өдрөөр нь гардуулсан байна.
Мөн зарим сурагчдад аймаг, бүсийн болон улсын тэмцээнд гаргасан амжилтыг нь үндэслэн Биеийн тамир спортын газраас тамирчдын 1, 2, 3-р зэрэг олгожээ.
Б.Мөнхзул