Бог малын хорогдол давамгайлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 08:26:14

Баянхонгор аймгийн нийт нутгаар салхи шуургатай, хур бороо орохгүй байгаан улмаас газар үндсээ хөөж малчид болон мал хуй зутрангуй байгааг албаныхан мэдээллээ. Мөн 30 мянга гаруй мал цаг агаарын тааламжгүй байдлаас болж хээл хаяжээ.

Өнөөдрийг хүртэл аймгийн хэмжээнд 87000 орчим мал хорогдсон мэдээ байгаа нь нийт малын 2.3 хүн нь хорогдсон дүн мэдээ юм. Малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл 60 гаруй хувь нь ямаа, 20 орчим хувь нь хонь байна. Харин бод мал харьцагуй цөөн буюу тэмээ 43, адуу 1046, үхэр 4917 хорогджээ.

Өдгөө бойжсон төлийн тоо 700 мянга гаруй байгаа аж.

Б.Мөнхзул

関連ニュース